Аффлек архинд донтож, эмчилгээ хийлгэх болжээ

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек бусдаас нууцлахыг хүсдэг муу зуршлынхаа талаар олон нийтэд дэлгэсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Тэрбээр удаан хугацааны турш архинд донтох өвчнөөр шаналж буй гэнэ. Аффлек өнгөрсөн 40 өдрийн хугацаанд архины хамаарлаас гарах эмчилгээ хийлгэсэн ба эмчилгээ үргэлжилсээр байгаа аж.
Эмчилгээ хийлгэж байхад нь сэтгэлийн дэм, урам хайрласан гэр бүлийнхэндээ тэрбээр инстаграм хуудсаараа дамжуулан талархлаа илэрхийлжээ
Тэрбээр "Та бүхэн надад итгэл хайрласан. Та нарыг гомдоосоноо мэдэж байна. Би өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө тэмцэж байна. Энэ бол маш хэцүү бэрхшээл юм" гэж бичив.
Холливуудын үлгэр жишээ хосуудын нэг гэгдэх Аффлек, Женнифер Гарнер нар өнгөрсөн оны долоодугаар сард Даллас хотын шүүхэд салах өргөдлөө гөсөн юм.
Тэд ямар шалтгаанаар салсан нь НУУЦ бөгөөд гурван хүүхдийн эцэг, эх билээ. Хүүхдүүдийнхээ асран хамгаалах эрхийг Гарнер авч, хүүхдүүдээ өсгөж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ