Кейт Хадсон ОХИНТОЙ боллоо

Холливуудын нэрт жүжигчин Кейт Хадсон энэ сарын 2-нд амаржиж, охинтой болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Жүжигчний найз залуу Данни Фужикава бяцхан охиндоо Рани Росе Хадсон гэх нэрийг хайрласан ба твиттер хуудастаа “Эх, хүүхдийн бие сайн байгаа. Удахгүй эмнэлэгээс гарна” гэж жиргэжээ.
Даннигийн өвөөг Рони Фужикава гэдэг аж. Тэрбээр хайртай өвөөгийнхөө нэрийг охиндоо өгчээ.
Хос 2017 оны зунаас болзож эхэлсэн юм.
Өдгөө 37 настай Хадсон өмнөх гэрлэлтээсээ 14 настай Рудер Робинсон болон долоон настай Бингам Беллами гэх хоёр хүүтэй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ