Крис Хемсворт: Эхнэртээ үнэнч байхаа бурхны өмнө андгайлсан

Крис Хемсворт: Эхнэртээ үнэнч байхаа бурхны өмнө андгайлсан

“Thor” I,  II, “Avengers” киноны гол дүрийг бүтээж, олон сая үзэгчдийн танил болсон жүжигчин Крис Хемсвортийн “www.pcmag.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. “People” сэтгүүл  өнгөрсөн онд түүнийг “Энэ оны тачаангуй эрэгтэй”-гээр нэрлэсэн юм.

 

 

-Миний өмнө олон ч бүсгүйн зүрхийг гижигдсэн залуу сууж байна. Түүний инээмсэглэл яг л үүлний цаанаас мишээх нар мэт. Энэ гайхалтай эрхмийн нэрийг   Крис Хемсворт гэдэг. Таньд энэ өдрийн мэнд хүргье?

 

-Баярлалаа. Таньд ч гэсэн энэ өдрий мэнд хүргье.

 

-Таныг “People” сэтгүүл тачаангуй залуугаар нэг бус удаа  тодруулсан.  Мөн “Forbes” сэтгүүл таныг хамгийн баян 10 эрэгтэй жүжигчний нэгээр тодруулсан?

 

-Би өнгөрсөн оноос хойш олон ч сайхан уран бүтээлүүдэд дүр бүтээсэн. Карьерийн минь хувьд “оргил үе” байлаа. Мөн гэр бүлийн хувьд ч гайхалтай жил байлаа. Энэ жил үзэсгэлэнт эхнэр минь ихэр хөвгүүд төрүүлсэн. Эр хүн, эцэг хүн, уран бүтээлч хүний хувьд бүх салбарт амжилт олсон “төгс” жил байлаа.

 

 

-Та 1983 оны байхаа. Ийм залуудаа гурван хүүхдийг аав болох ямар байна?

 

-Эхнэр минь хоёр ихэр хүүхэд тээж буйгаа хэлэхэд “Thor II” киноны зураг авалт эхэлчихсэн байсан. Зураг, зураг авалт гэсээр байгаад эхнэрээ төрөхөд хажууд нь ч байж чадаагүй. Мөн жирэмсэн үед нь хангалттай ч цаг гаргаж чадаагүй. Үнэхээр тоогүй хэрэг болсон. Лас Вегасаас Нью Йорк руу буцах үед эхнэр минь амаржиж, ихэр хөвгүүд төрүүлсэн. Тэр үед харамсах, баярлах хоёр зэрэгцээд, зүрх зогсох шахсан. Охин минь ч дүү нараа сайн харж, эгчийн үүргээ гүйцэтгэж байгаа. Хүүхдүүд минь миний аз жаргал. Эхнэр минь миний баяр баясгалан.

 

-Та гэр бүлдээ үнэхээр хайртай бололтой?

 

-Гэр бүл минь миний бүх зүйл.

 

-Хэдхэн хоногийн дараа зул сар болох гэж байна. Энэ сайхан баярыг хаана тэмдэглэх төлөвлөгөөтэй байна даа?

 

-Хөвгүүдийн минь хувьд анхны зул сар. Тиймээс гайхалтай, өвөрмөц тэмдэглэхийг хүсч байна. Эхнэр бид хоёр ярилцаад Ром хотноо зул сараа тэмдэглэхээр болсон.  

 

-Таныг 2009 оны зул сарын баяраар эхнэртээ гэрлэх санал тавьж байсан гэсэн?

 

-Тиймээ. Бид хоёр зул сарын баяраар Ромд ирсэн юм. Тэгтэл сул ширээтэй ресторан олдохгүй, их хэцүү байсан. Миний хүрэмний халаасанд хуримын бөгж. Сэтгэл догдлоод галзуурах шахсан. Тэгээд тэсэхгүй нэг цэцэрлэгийн үүдэнд өвдөг дээрээ сөгдөөд эхнэртээ гэрлэх санал тавьж байлаа. Тэр үеийг дурсахаар өөрийн эрхгүй инээд минь хүрдэг. /Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 26-нд Испани жүжигчин Эльзе Патакитай хуримаа хийсэн/ Би эхнэртээ ухаангүй дурласан. Эхнэртээ үнэнч байхаа бурхны өмнө андгайлсан учир түүнийг гомдоож, уйлуулж  чадахгүй. 

 

 

-Та дүүтэйгээ үнэхээр адилхан юм аа?

 

-Тийм гэж үү. Лиам намайг бодвол илүү дур булаам. Бид хоёрын нүд их адилхан.

 

 -Таны дүү “Өлсгөлөн тоглоом” кинонд тоглож алдаршсан ч дуучин Майли Сайрусын сүйт залуу гэдгээрээ олонд танигдсан гэж боддог?

 

-Лиам Хемсворт энэ бүхэнд өөрөө хариулт өгөх байх. Бид аль болох нэг нэгнийхээ амьдралд оролцохгүйг хичээдэг.

 

 

-Гэр бүлийн гишүүдийн ихэнх нь алдартай болох тусмаа хоорондоо хөндийрдөг. Яг л өв залгамжлагчид шиг. Та хэдийн дунд ийм асуудал үүсээгүй биз дээ?

 

-Үгүй дээ. Бидний харилцаа өмнөх шигээ сайхан байгаа. Бид эмэгтэйчүүд шиг байнга ярилцдаггүй.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ