К-ПОП одыг найз залуугаа зодсон хэмээн буруутгажээ

Өмнөд Солонгосын "К-ПОП" хамтлаг болох "KARA" хамтлагийн гишүүн Хара өнгөрсөн амралтын өдөр найз залуу нь зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэмээн Сөүлийн цагдаад гомдол гаргасан билээ.
Дуучны найз залуу болох А гэгчээс цагдаагийнхан мэдүүлэг авчээ. Мэдүүлгийн үеэр А гэгч өөрийгөө гэм буруугүй хэмээгээд "Би бол хохирогч. Хара миний биед хохирол учруулсан" гэж хэлжээ.
Уг мэдүүлгийн дараа цагдаагийнхан дуучин Харагаас мэдүүлэг авахаар болсон юм. Цагдаагийнхан өнөөдөр Харагаас найз залуугаа зодсон хэргээр мэдүүлэг авсан талаар www.allkpop.com сайт мэдээллээ.
Хос энэ сарын 13-нд Сөүл хотын Ганнам дүүргийн Нүнхён байранд маргалдсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ