ФОТО: Номын баяр эхэллээ

“Үндэсний номын баяр 2018” Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхэллээ. Тус арга хэмжээний нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон уран бүтээлчид, уншигчид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Үндэсний номын баяр 2018”-ыг зохион байгуулж буй юм. Энэ удаагийн номын баяр “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор зохион байгуулагдаж байна.
Орон даяар эхэлсэн номын баяр маргааш хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ