Оркоос “од” болжээ

Оркоос од болох гэж яваа залуу гэж хэвлэлээр гойчлуулж явсан залуу дуучин Д.Пэрэнлэйлхагва хэдийнэ уран бүтээлээ жигдлээд амжжээ.
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгаас мэргэжлийн дуучны гараагаа эхэлсэн тэрбээр энэ хавар “Хулан хонгор”, “Ээж минь”, “Нөхөрлөл”, “Хайр” зэрэг хэд хэдэн дуу дуулж, дуунууд нь FM радио сонсогчдын захиалгад дарагдах болсон. Мөн “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй” дууг нь сонсоогүй хүн гэж бараг байхгүй байх. Уран бүтээл арвинтай тэрбээр анхны бие даасан тоглолтоо хийхээр сэтгэл шулуудаж, бэлтгэл ажилдаа оржээ.
Тодруулбал, энэ сарын 21-нд “UB палас”-ын их танхимд “Хайрын намар” нэртэй тоглолтоо хийх гэж байна.
Юутай ч урдах ажлаа хамгийн сайн гүйцэтгэдэг, дуугаа час хийтэл дуулчихдаг залуугийн хөдөлмөрч зан түүнийг од болгодоггүй юмаа гэхэд олонд хүндлэгдсэн дуучин болгох нь лавтай биз дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ