Харви: Эшли Жудд худлаа ярьж, гүтгэж байна

Холливуудын нэрт продюссер Харви Уэйнштэйний хуулийн багийнхан жүжигчин Эшли Жуддын нэхэмжлэлийг хүчингүй болгох санал гаргасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Жүжигчин Эшли өнгөрсөн тавдугаар сард Харвигийн эсрэг шүүхэд гомдол гаргасан юм. 1997 онд Харви, жүжигчин эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэнэ.
Эшли “Stuff” сэтгүүлд “Тэр өдрийг санахыг хүсэхгүй байна. Үнэхээр хар дарсан зүүд шиг аймшигтай өдөр байсан” гэж ярьжээ.
Харви “Эшли Жуддтай ажил хэргээс өөр ямар ч холбоо байхгүй. Би түүнд огтхон ч бэлгийн дарамт үзүүлж байгаагүй. Би Эшли Жудд худлаа ярьж, гүтгэж байна. Энэ бол гүтгэлэг” гэж мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ