Д.Болдын "Торгон мэдрэмж"-тэй тоглолт


"Камертон" хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд өөрийн бие даасан тоглолтоо хийхээр тов зарлаж, хүлээлт үүсгээд байв. Тэгвэл түүний тоглолт энэ сарын 31-нд буюу өчигдөр "Буянт-Ухаа" спорт цогцолборт боллоо.
Тэрбээр энэхүү тоглолтоо "Ертөнц-12" хэмээн нэрлэсэн. Дуучин Д.Болд Монголын хөгжмийн урсгалд цоо шинэ өнгө нэмэх “Монгол поп” хэмээх шинэ урсгалыг гаргаж ирсэн бөгөөд энэ хүрээнд “Монгол поп” хэмээх цомгийг гаргасан. Мөн 2013 онд бие даасан амьд хөгжмийн тоглолтоо хийснээс хойш нам гүм байсан.
Тэгвэл фэнүүддээ бие даасан тоглолтоор бэлэг барилаа. Ингээд"Ертөнц 12" тоглолтоос хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ