Асиа Аргентогийн нууцыг дэлгэсэн гэрэл зураг ил боллоо

Холливуудын хөшигний цаадах хууль бус ажиллагааг илчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн #Me Too хөдөлгөөний тэргүүн Италийн нэрт жүжигчин Асиа Аргентог 2013 онд 17 настай хүүд бэлгийн дарамт үзүүлж, улмаар бэлгийн харьцаанд орсон хэмээн хохирогчийн талаас мэдэгдээд байгаа.
Аргенто 2004 онд “The Heart is Deceitful Above All Things” кинонд хамтран тоглосон, залуу жүжигчин Жимми Беннетэд дарамт үзүүлсэн аж.
Жүжигчин эмэгтэй уг хэргээ нуухын тулд хохирогч залууд 380,000 ам.доллар өгсөн болохыг хэвлэлийнхэн олж мэджээ.
Хүүд дарамт үзүүлж, бэлгийн харьцаанд орсон гэдгийг Аргенто эрс үгүйсгэсэн бөгөөд дээрх мөнгөө “Хүүд санхүүгийн тусламж хэрэгтэй болсон учир өгсөн. Бид өмнө уран хамтран ажиллаж байсан хамтрагчид шүү дээ” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл “TMZ” сайт Аргенто болон Жимми нарын хамтдаа оронд хэвтэж буй селфи зургийг цахим хуудастаа нийтэлжээ.
Сайтынхан уг хувийн зургийн хэрхэн гартаа оруулснаа мэдэгдээгүй ч “Бэлгийн хүчирхийлэгчдийг илчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй өөрөө өсвөр насны хүүг хүчирхийлжээ” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ