Саймон Коуэлл “Алдарын од”-той боллоо

“Авъяаслаг Британичууд” шоуны ерөнхий шүүгч, продюссер Саймон Коуэлл АНУ-ын Нью Йорк хотноо байрлах алдрын гудамжид “Алдарын од”-той болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг арга хэмжээнд тэрбээр найз бүсгүй Лаура болон дөрвөн настай Эрик хүүгээ дагуулан иржээ.
Өдгөө 58 настай Коуэлл олон залуусыг СУПЕР ОД болгосон юм. Тэрбээр 2001 оноос Америкийн шүтээн шоуны шүүгчээр ажиллаж, олон уран бүтээлчтэй хамтран ажиллажээ. Сүүлд тэрбээр “One Direction”, “Little Mix” болон “Fifth Harmony” хамтлагтай хамтран ажилласан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ