Эдрис Элбаг тагнуулч Бондын дүрд тоглохгүй

Британийн нэрт жүжигчин Эдрис Элбаг тагнуулчийн тухай өгүүлэх “Жеймс Бонд” цувралын дараагийн ангид тоглоно хэмээн хэвлэлийнхэн бичиж байсан юм.
Жүжигчин эр уг мэдээллийг баталж буй шиг твиттер хуудастаа “Тийм ээ би тоглоно” гэж жиргэсэн удаатай.
Элбагийн шинэхэн бүтээл болох "Yardie in London last night" кино өчигдөр Лондон хотноо нээлтээ хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Нээлтийн үеэр "Good Morning Britain" шоуны хөтлөгч “Та дараагийн Жеймс Бонд уу?” хэмээн асуухад жүжигчин эр ҮГҮЙ хэмээн хариулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ