Ник, Чопрагийн эцэг, эхтэй танилцахаар Мумбайд иржээ

Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс” тэмцээнд 18 жилийн өмнө ялалт байгуулж байсан Приянка Чопра саяхан сүй тавьсан.
35 настай Чопра өөрөөсөө 10 насаар дүү, дуучин Ник Жонастай сүй тавьсан юм.
Тэгвэл Ник өчигдөр эцэг, эхийнхээ хамтаар Энэтхэгийн нийслэл Мумбай хотноо очиж, сүйт бүсгүйнхээ гэр бүлтэй уулзсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв. Түүнийг Мумбайд ирэх үед олон хүн найрсагаар угтан авчээ.
Ник, Чопрагийн эцэг, эхийн гэрт зочлохоос гадна тэд тансаг зэрэглэлийн зоогийн газарт оройн хоол идэцгээсэн аж.
Хоёр талын гэр бүл уулзсан учир энэ ондоо багтаан хуримын ёслол болж магадгүй хэмээн хэвлэлийнхэн мэдээлэв. Гэхдээ уг мэдээллийг хос хараахан батлаагүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ