Владимир Кличко сүйт бүсгүйгээсээ салжээ

Владимир Кличко сүйт бүсгүйгээсээ салжээ

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Украины боксчин 42 настай Владимир Кличко болон холливуудын уран бүтээлч, жүжигчин Хайден Паньеттери нар салсан талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Хос 2009 онд танилцаж, 2012 онд сүй тавьсан түүхтэй. Тэд 2014 онд Каяа Эвдокиа гэх охинтой болсон юм. Тэд ямар шалтгаанаар салсан нь тодорхойгүй байгаа ч жүжигчин Хайден хэдийнээ шинэхэн дурлалтайгаа учирсан байна.

 

 

Тэрбээр жүжигчин Брайн Хикерсонтой болзох болсон байна. Хос өчигдөр Лос Анжелес хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ