Обама эхнэрийнхээ хамтаар ТОГЛОЛТ үзжээ

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо реппер Жей Зи, дуучин Бейонси нар тоглолтоо хийсэн талаар “www.abc.com” сайт мэдээллээ.
“On The Run II Tour” тоглолтыг АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама гэргий Мишель Обамагийн хамтаар үзсэн байна.
Уран бүтээлчид, экс Ерөнхийлөгчийн гэр бүлтэй ихээхэн дотно бөгөөд өнгөрсөн долоо хоногт тоглолт үзэх урилга явуулсан гэнэ.
Обама хоёр дахь удаагаа тангараг өргөх ёслолд Бейонси АНУ-ын Төрийн дууллыг дуулсан юм. Мөн тэрбээр хатагтай Обамагийн таргалалтын эсрэг "Let's Move" кампанит ажилд оролцож, нөхөрлөлөө улам баталгаажуулсан түүхтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ