Буруу рультэй машинуудад гэрлийн гялбаа сааруулагч нааж эхэллээ

Харанхуй үед хэт хурц гэрэл нь жолоочийн хүүхэн хараанд нөлөөлж, 10 орчим секундын турш юу ч харахгүй болгодог. Тиймдээ шөнийн цагаар үйлдэгдэж байгаа ослын 60 хувь нь гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн нөлөөллөөс үүдэлтэй байдаг. Мөн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн хийц нь эсрэг талын автомашины жолоочийг хүчтэй гялбуулдаг байна.
Тиймээс замын цагдаагийн байгууллагаас өнөөдрөөс эхлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан гэрлийн гялбааг сааруулагч, олон улсад хэрэглэхийг зөвшөөрөгддөг "anti lights"-ийг зарим нэг автомашинд үнэгүй нааж өгч байна. Энэ нь гэрлийн тусгалын ГЯЛБУУЛАХ хэсгийг байхгүй болгодог эерэг талтай аж. Энэ ажлыг Замын Цагдаагийн Алба, Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциаци хамтран хийж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ