Майкл Бубле ОХИНТОЙ боллоо

Канадын дуучин, хөгжмийн зохиолч Майкл Бублегийн гэргий, Луисана Лопилато өчигдөр амаржиж, охинтой болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Лопилато инстаграм хуудастаа бяцхан охиныхоо зургийг нийтэлжээ.
Өдгөө 42 настай Бубле охиндоо ямар өгөхөө одоохондоо шийдээгүй байгаа гэнэ. Тэрбээр инстаграмдаа “Би их баярлаж байна. Зөвхөн охиныхоо талаар л бодож байна” гэж бичжээ.
Хос таван настай Ноах, хоёр настай Элис гэх хоёр хүүтэй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ