Томас Маркл: Охиныхоо хуриманд орохгүйн тулд зүрхний хагалгаа хийлгэсэн

Британийн ханхүү Харригийн гэргий Меган Марклийн эцэг Томас Маркл “Өглөөний мэнд Британичуудаа” шоу нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Хэдхэн сарын өмнө таны охин Меган Маркл Британийн ханхүүтэй хуримаа хийж, Сассексийн гүнгийн гүн, ахайтан гэх хэргэмийг хүртээд байгаа. Та охиноо ГҮНЖ болно хэмээн төсөөлж байсан уу?
-Бүх охид л гүнж болохыг мөрөөддөг. Охины минь мөрөөдөл биелэсэнд баярлаж байна. Охин минь сайхан амьдрах учиртай.
-Харамсалтай нь та охиныхоо хуриманд оролцож чадаагүй. Одоо харамсч байна уу?
-Үгүй дээ. Би охиныхоо хуримыг гутаахыг хүсээгүй учир оролцоогүй. Гэхдээ миний биеийн байдал маш муу байсан. Би охиныхоо хуримын өмнөх нь зүрхний хагалгаанд орсон. Эрүүл мэндийн хувьд үнэхээр тогтворгүй байсан. Охиныхоо хуриманд орсон бол би ингээд яриад суухгүй байх байлаа. Учир нь өөрийгөө буруутгаад л гэртээ байх байсан.
-Та үнэн ээ хэлээч. Таныг ханхүү Харри болон Меган нар хуримандаа урьсан уу?
-Мэдээж хэрэг. Меган надад хуримын урилгаа өгсөн. “Хуриманд минь заавал ороорой” гэж олонтоо хэлсэн. Гэхдээ л бүх зүйл ингээд таарчихлаа. Охиноосоо олонтоо уучлалт гуймаар байна.
-Меган таниар бус ханхүү Чарльзаар хөтлүүлэн нөхөр дээрээ очсон. Энэ мөчийг харах амаргүй байсан уу?
-Би биш бол өөр хүн түүнийг нөхөрт нь хүргэж өгнө шүү дээ. Үүнд эмзэглэх ямар ч шалтгаан үгүй.
-Та ханхүү Харритай уулзсан уу?
-Нэг л удаа нүүр тулан уулзсан.
-Таны эрүүл мэнд ямар ч асуудалгүй мэт харагдаж байна?
-Сайжирч байгаа. Би баяртай байна.
-Та охиныхоо хуриманд оролцохгүйн тулд хагалгаа хийлгэсэн үү?
-Нэг үгээр Тийм. Би охиноо ичгүүртэй байдалд оруулахыг үнэхээр хүсээгүй. Би хурим болохоос гурван өдрийн өмнө хагалгаа хийлгэсэн.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ