Сэм Смит ганц бие болов

Британийн нэрт дуучин, “Оскар”-ын шагналт Сэм Смит өнгөрсөн оны сүүлээр өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаж, олныг цочирдуулсан билээ.
Тэрбээр уг гэнэтийн мэдээг дуулгахаас гадна “Why” цувралын од Брэндон Флуннтэй болзож буйгаа мэдэгдсэн юм.
Тэгвэл хосын харилцаа есөн сар үргэлжилсний эцэст дуусгавар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хос ямар шалтгаанаар салсан нь тодорхойгүй байгаа ч хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг дуучны агентлаг баталжээ.
Эх сурвалж “Сэм хэтэрхий ажиллаж, хувийн амьдралдаа цаг гаргаж чадахгүйд хүрсэн. Энэ бүхэн нь Брэндон Флунн таалагдаагүй. Тэд ярилцсаны эцэст салахаар болсон” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ