Л.Балхжавын бага бэр М.Цэрэндолгор

“UBS” телевизийн захирал, МУУГЗ Л.Балхжавын бага хүү Б.Билгүүн “Яг түүн шиг” шоуны оролцогч М.Цэрэндолгор нар 2015 оноос болзож эхэлсэн. Тэдний хайр сэтгэлийн холбоо өдгөө ч бат бэх үргэлжилж байгаа.
Б.Билгүүн нь АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг. Тэрбээр 2016 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан.
Харин М.Цэрэндолгорыг, СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны гол дүрд тоглосноор олон нийт мэднэ. Тэрбээр ОХУ-ын Москва хотын Театр урлагийн академид суралцан төгссөн. Өдгөө Москва хотноо ажилладаг бөгөөд алдарт Louboutin World гоо сайхны бүтээгдэхүүний моделоор ажиллаж байгаа.
М.Цэрэндолгор “Боловсрол” суваг телевизээс зохион байгуулж буй “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож буй юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ