Жош Духамел шинэ хайраа олжээ

Холливуудын нэрт жүжигчин Жош Духамел энэ оны эхээр эхнэр, дуучин Фергигээс салсан билээ.
Өнөөг хүртэл хосын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд тэд Алекс гэх хүүтэй юм.
Өдгөө 48 настай жүжигчин эр хэсэг хугацаанд ганцаараа байсны эцэст шинэхэн дурлалтайгаа учирсан талаар “www.eonline.com” сайт мэдээллээ.
Тэрбээр өөрөөсөө 18 насаар дүү, Мексик жүжигчин, дуучин Эйза Гонзалас гэх бүсгүйтэй болзох болжээ.
Хос өчигдөр болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ