Миний нөхрийн эхнэр...

Хоёр эхнэрийн тухай хууль батлагдана гэдэг нь бидний дунд хэзээд халуухнаараа байдаг сэдэв юм. Энэ хууль батлагдвал хуулиа л дагадаг байх даа хэмээх явган шогийн цаана эрчүүдийн "дуртай" байдал цухалзана. Дэлхийн улс орнуудын ард түмний аж амьдралыг сонирхож байхад Арабын ертөнцийн зарим улс орон, Африкийн ихэнх орнуудад, шашин шүтлэг, эртний уламжлалаа дагадаг зарим улсуудад хоёр ба түүнээс дээш эхнэртэй байхыг хуулиар эсвэл ёс заншлын дагуу зөвшөөрдөг.
Нэг хэсэгтээ чимээгүй байсан энэхүү сэдэв сөхөгдсөн ойрын хоногуудад яг давхцаад “Миний нөхрийн эхнэр” хэмээх уран сайхны кино Юнивишн, Skymedia, DDish-ийн Видео санд оржээ.
Казахстан, АНУ-ын хамтран бүтээсэн энэхүү кинонд нууц амраг нь байж байгаад эхнэр нь болсон үзэсгэлэнт бүсгүйн тухай өгүүлнэ гэсэн тул сонирхон үзээд дараах сэтгэлд үлдсэн хэсгүүдийг хөрвүүлэн буулгаж байна.
- Нууц амрагтай болж байгаа гол дүрийн эрэгтэйн хувьд бурууг өгөх бас аргагүй. Нэгт, эхнэр нь ажил бизнесээ хөөж яваад өөрийг нь, 2 охиноо ч хайхрахаа больсон, хоёрт, эхнэр нь дахиж хүүхэд гаргахыг хүсдэггүй, гуравт, Кайрат удам залгах хүүтэй болохыг хүснэ.
- Тэдний эртний ёс заншлын дагуу 2 эхнэртэй байхыг хүлээн зөвшөөрдөг. Аль алиныг нь тэжээж, эрх тэгш хандах ёстой. Нөхөр нь шинэ эхнэртэй болсон тухай мэдээг аав, ээж 2тоо дуулгах үедээ өөрийнх нь аав ч бас хоёр дахь эхнэртэй гэдгийг бүсгүй сонсоно.
- Залуухан, үзэсгэлэнтэй Камилла хүний хоёр дахь эхнэр болохыг хүсэхгүй ч жирэмсэн болсноор өөр арга үлдсэнгүй. Кайрат эхнэрээсээ бүрмөсөн сална гэдэг угаасаа боломжгүй зүйл. /яагаад гэдгийг киногоо үзээд мэдээрэй/
- Эцэг, эх салахад хүүхдүүд хамгийн их хохирдог. Кайратын охидууд аав, ээжийнхээ байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэдний сэтгэл зүй маш хүнд байдалд орно.
- Анхны эхнэрүүд ёс заншлаа аль хэдийн хүлээн зөвшөөрөөд, аль болох өөрийн аз жаргалаа хайж, амар амгалан амьдралыг эрхэмлэнэ. Аз жаргал гэдэг харин тэдний хувьд юу болж хувирахыг киногоо үзээд мэдээрэй. Бота анхны эхнэрүүдийн клубт “элсэх” болов уу?
За тэгээд хоёр эхнэртэй болох хуулийг дэмждэг, дэмждэггүй, дотроо дэмждэг ч ил гаргадаггүй хүмүүс энэ киног үзээд нэгийг ойлгож, хоёрыг тунгаана биз.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ