Ц.Энгүүн автомашины түлхүүрээ гардан авчээ

Ц.Энгүүн автомашины түлхүүрээ гардан авчээ

 

“Монгол HD” телевизээс зохион байгуулж буй “The voice Mongolia” нэвтрүүлэг өндөрлөж, шилдэг оролцогчоор Ц.Энгүүн шалгарсан. Тэрбээр өнөөдөр /2018.05.30/ шагналаа гардан авчээ.

 

Ялагч Ц.Энгүүнд дэлхийд алдартай “Universal Music Group”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-ийн хамт олон 100 сая төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн гэрээ байгуулах эрхийг бэлэглэсэн бол “Моннис Моторс”-ынхон “Nissan Qashqai” маркийн автомашины түлхүүрийг гардуулсан байна. 

 

Тэрбээр шоуны эхний шатанд “Runnin” дуугаар авьяас чадвараа харуулсан. Түүний энэ үзүүлбэр Монголын үзэгчдийг гайхшруулаад зогсохгүй “The Voice of global” буюу дэлхийн хэмжээний шилдэг оролцогчдийн үзүүлбэрүүд дунд багтсан байна. 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Ука гэж завхай эм МОННИС-с машин салгаж өгч дээ
2018-06-09