Эминем, Ники Минаж нар болзож байна

Реппер Эминем болон Ники Минаж нар болзож эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уран бүтээлчид саяхнаас болзож эхэлжээ. Уг мэдээллийг Ники Минажийн ойрын эх сурвалжууд баталсан юм.
Реппер бүсгүй саяхан Эминемийн зургийг инстаграмдаа байршуулсан нь олныг гайхшруулжээ.
Уг зураг доор нэгэн хэрэглэгч “Та Эминемтэй болзож байгаа юм уу?” асуухад Ники “Тийм ээ” хэмээн хариу бичсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ