Каннын кино наадмыг чимсэн Монгол бүсгүйчүүд

Каннын кино наадам 71 дэх удаагаа зохион байгуулагдахаар тавдугаар сарын 8-ны өдөр Францын Номин эрэгт албан ёсоор нээлтээ хийжээ. Энэ сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг наадамд манай Улсаас “Бид хэд нэгдэл”-ийн уран бүтээлчид “Хөхөө” богино хэмжээний киногоороо оролцсон тухай өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус кино наадамд Топ модель Х.Бадамгэрэл нарын гоо бүсгүйчүүд үндэсний дээлээр гоён оролцжээ. Тэд Каннын кино наадмын хүрээнд зохион байгуулагддаг загварын шоунуудад оролцож, наадмын улаан хивсэн дээгүүр алхан, эх орноо сурталчилсан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ