Супермодель Белла Хадид хоёр жилийн өмнө салсан поп дуучин The Weeknd-тэй эргэн нийлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хос өчигдөр Канн хотноо зохион байгуулагдсан дизайнер Александр Вангийн VIP үдэшлэгт хамтдаа оролцсон аж.
Тэд хүмүүсийг үл тоон үнсэлцгээсэн байна.
The Weeknd энэ оны эхээр дуучин Селена Гомезоос салсан бол Белла хэд хэдэн залуутай нэр холбогдоод амжсан юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |