Жоржина Чапман: Харви намайг ХУУРЧ байгааг огт МЭДЭЭГҮЙ

Жоржина Чапман: Харви намайг ХУУРЧ байгааг огт МЭДЭЭГҮЙ

Холливуудын эмэгтэй уран бүтээлчдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаж, АНУ-ын Кино академиас хөөгдөөд буй продюссер Харви Вайнштэйний экс эхнэр Жоржина Чапман дээрх дуулианаас хойш анх удаагаа хэвлэлд ярилцлага өгчээ. Загвар зохион бүтээгч Чапманы “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Харви Вайнштэйнийг тойрсон дуулиан холливууд, АНУ гэлтгүй олон улсыг цочролд оруулаад байгаа.

 

-Тийм ээ санал нэгдэж байна.

 

-Та өнгөрсөн хугацаанд нөхрөө ганц ч удаа сэжиглэж байгаагүй гэж үү?

 

-Үгүй. Огт сэжиглэж байгаагүй.

 

-Нөхрийнхөө нууцыг мэдэх тэр үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач?

 

-Би тэр үед гэртээ байсан. Гэтэл найз минь гүйсээр орж ирээд л надад Харвигийн тухай ярихад би итгээгүй. Үнэхэр цочролд орсон. Өөрийгөө хянаж чадахгүй хэсэг хугацааг өнгөрүүлсэн. Бүх зүйл төгссөн мэт санагдсан.

 

-Холливуудын олон эмэгтэй уран бүтээлчид Харвигийн эсрэг нэгдэж, бэлгийн дарамт учруулсан хэмээн мэдэгдсэн. Энэ талаар?

 

-Долоон сарын өмнө энэ бүх дуулиан гэнэт дэгдэж эхэлсэн. Би эхэндээ тэдний ярианд итгээгүй. Гэр бүлээ авч үлдэхийн тулд түүнтэй ярилцах гэж их хичээсэн. Дуулианаас болж Харвигийн зан ааш өөрчлөгдөж эхэлсэн. Надад энэ бүхнийг харах бас тэвчихэд амаргүй байлаа.

 

 

-Итгэхийн аргагүй юм?

 

-Би үнэхээр гэнэн байжээ.

 

-Та 2007 онд Харвитай гэрлэсэн. Та хоёр хөөрхөн хүүтэй. Бэлгийн дарамт учруулсан дуулиан газар авсны дараахан та шүүхэд салах өргөдлөө өгсөн. Гэр бүлээ цуцлуулах дуулиан явцдын дунд чимээгүй болсон мэт?

 

-Тун удахгүй Харви миний хуучин нөхөр болох болно.

 

-Харви өөртэй нь холбоотой дуулианыг эрс үгүйсгэж байгаа. Энэ бүхэн таны итгэлийг төрүүлэхгүй байгаа гэж үү?

 

-Би нэгэнт шийдвэрээ гаргасан. Хохирогч гэгдээд буй бүсгүйчүүд худлаа яриагүй байх. тэдэнд ийнхүү нэр хүндээ эрсдэлд оруулан байж Харвигийн эсрэг нэгдэх шалтгаан үгүй байх.

 

-Та олон сар олны өмнө гараагүй. Энэ хугацаанд хэрхэн аж төрөв?

 

-Би бараг таван сарын хугацаанд олны өмнө гараагүй. Би олон зүйлийн талаар бодлоо. Амаргүй олон ч шийдвэрийг гаргалаа.

 

 

-Харвитай ойрын хугацаанд холбоо тогтоосон уу?

 

-Үгүй ээ. Энэ мөчид тэр их ганцаардаж, шаналж байгаа байх. Хөвгүүд минь аавыгаа байнга өгүүлдэг. Харвитай гэрлэхдээ би жаргалтай байсан. Бид хоёр хүүхдүүдийнхээ ирээдүйн талаар их ярилцдаг байсан. Хөвгүүд минь аавынхаа үйлдэлд их цочирдсон.

 

-Та өөрийгөө хохирогч гэж үзэж байна уу?

 

-Үгүй ээ. Би хохирогч биш.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kk:
Teeeed bainaa geed bi chamd shurgadag l baisan sh de
2018-05-12