Ялалтын парадын хөгжмийг Монгол цэрэг удирдав

Аугаа их ялалтын баярын 73 жилийн ойн өдөр өчигдөр /2018.05.09/ тохиож, уламжлал ёсоор ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд түүхт ойд зориулсан цэргийн сүрт жагсаал болов.
Жагсаалын нээлтийн хөгжмийг ОХУ-ын хөгжмийн удирдаач удирдан тоглуулсан бол хаалтын хөгжмийг Монгол Улсын торгон цэргийн удирдаач удирдсан нь сонихон байв. Тэр бол Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын "Үлгэр жишээ" үлээвэр найрал хөгжмийн удирдаач МУУГЗ, хурандаа Ч.Гансүх юм.
Ийнхүү Монгол цэргийн удирдаачийн командаар Москва хот даяар орос цэргийн хөгжим эгшиглэсэн энэхүү үйл явдлыг Монголчууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсыг хүндэтгэж буйн нэг хэлбэр хэмээн үзэж байгаа аж.
Энэ жилийн цэргийн парадад 13 мянган цэрэг оролцжээ
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ