“Ангарагаас ирсэн эмэгтэй”-г гэр театрт тоглож байна

Яруу найрагч Р.Эмүжингийн зохиол “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм /2018.05.06/ нээлтээ хийсэн.
Уг драмын найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан ажиллаж, жүжгийн гол дүрд СТА жүжигчин Г.Ундармаа, “Voice Mongolia” шоуны оролцогч С.Идэрмаа нар тогложээ.
Энэхүү модерн драмыг энэ сарын 4-нөөс 17-ны өдрийг хүртэл “Асем Вилла” цогцолборын их гэрт 20.00 цагт тоглож байгаа юм байна. Уг их гэрийг Монголын анхны театр болох “Бөмбөгөр ногоон” театрыг санагдуулам байдлаар тохижуулсан аж.
Драмын гол санаа нь “Бүсгүйчүүдийн аз жаргалыг эрчүүдийн зүрхэнд үйлдвэрлэдэг” гэдэгт орших юм байна.
·
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ