Н.Айшолпан охин Ерөнхийлөгчид дурсгалын зураг гардуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзалт хийж байна.
Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэр нь дэлхий дахинд “Бүргэдчин охин” хэмээн алдаршаад буй Н.Айшолпан охин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бүргэдтэй хамт авхуулсан өөрийн гэрэл зургаа дурсгал болгон бэлэглэжээ.
Тэрбээр гэрэл зургаа гардуулахдаа "Би энэ зургийг танд дурсгал болгохыг хүссэн юм. Та бүргэд шиг хурц нүдтэй байж эх оронд минь шударга ёс тогтох болтугай" хэмээсэн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ