Миранда: Хүү минь хүссэн үедээ аавтайгаа уулздаг

Супер модель Миранда Керр, "Snap chat" компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан Эван Шпигель нар өнгөрсөн оны долоодугаар сард Лос Анжелес хотноо хуримаа хийсэн билээ.
Хос тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах юм.
Тэгвэл жирэмсэн Миранда ирэх сард худалдаанд гарах “Stellar” сэтгүүлийг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 35 настай Миранда “Би удахгүй ээж болно. Үгээр илэрхийлэхийн аргагүй аз жаргалыг мэдэрч байна. Тун удахгүй сайхан мэдээгээ бусадтай хуваалцах болно” хэмээн ярьжээ.
Тэрбээр өмнө нь холливуудын нэрт жүжигчин Орланда Блумтай гэрлэж байсан бөгөөд тэд Флин гэх хүүтэй билээ.
Хүүгийнхээ талаар Миранда “Флин хүссэн үедээ аавтайгаа уулздаг. Би тэдний уулзалтад саад болдоггүй” хэмээн ярив.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ