Шүүхийг шүүсэн КИНО

Шүүхийг шүүсэн КИНО

Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хүчтэй дугарсан “Яллагч” хэмээх уран сайхны киног үзлээ. Кино болгон цаанаа хэлэх гэсэн далд санаа агуулсан байдаг. Тиймээс кино үзэж баясах гэж биш, хэлэх гэсэн санаа, хөндсөн сэдвийг энэ удаад тогтож үзэв.

 

 

Олон зууны турш эмэгтэйчүүд нийгмийн бурангуй тогтолцоо, элдэв төрлийн хүчирхийллийн хохирогч болсоор ирсэн. Энэ санааг барьж авч, нийгмийн, хүн төрөлхтөний эмзэг сэдэв болоод буй хүчирхийллийн эсрэг дугарч цэцэг цэврүү шиг охин үртэй хүн бүрийн эмзэглүүштэй, бодууштай зүйлийг кинонд хөнджээ.

 

ОХУ-д хоёр жилийн өмнө буюу 2016 онд 14 настай охиныг хүчирхийлсэн гаж донтон балмад эрд шүүх хөнгөн ял буюу тавхан жилийн тэнсэн харгалзах ял оноож байв. Улмаар охины эцэг Андрей Каравайкин нь хүчирхийлсэн этгээдийг хөнөөхөөр  шүүхийн танхимд гар хийцийн гурван хутга гарган гэмт хэрэгтэн рүү шидэж, цагдаа нар хариу үйлдэл хийж амжаагүй байтал  хоёр хутга хэрэгтний зүрхэн тус газарт онож, гурав дахь хутга төвөнхийг нь оносон. Улмаар хэрэгтэн нас барж, өшөө авагч эцгийг цагдаа нар тэр дор нь баривчилсан. Каравайкин эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн байдаг. 

 

Үрийнхээ төлөө ийм үйлдэл хийсэн энэ эцгийн бодит явдлаас сэдэвлэн “Яллагч” уран сайхны киног бүтээжээ. БНСУ-д 10 жил “хараар” ажилласан Галт хайртай эхнэр охиндоо яарсаар эх орондоо ирж, онгоцны буудал дээр буухад түүнийг сэргэлэн, цовоо охин нь биш уйлсан, цөхөрсөн эхнэр нь ганцаар угтаж буйгаар кино эхлэх аж. Киноны үйл явдал цааш өнөөгийн нийгмийн бүхий л муу муухай, шударга бус бүхний өмнө хүчин мөхөсдсөн эцэг хүн бүгдийг өөрийнхөөрөө шийдэж, охиныг нь хүчирхийлсэн этгээдийг шийтгэж буйгаар үргэлжлэв.

 

Дэврүүн мөрөөдлөөр жигүүрлэн яваа эрх танхи 17-хон настай охиныг “ивээн тэтгэгч” нэрээр танилцсан этгээд мэхэлж, хүчирхийлсныг нэг бүрчлэн гаргаж, цус нөж, орилоон уйлаан үзүүлээгүй ч зочид буудлын өрөөнөөс  зангиагаа тэгшлээд гарч ирж буй С.Болд-Эрдэнийн дүр ойлгомжтой илэрхийлсэн. Түүний зоргоороо, өөрийнхөөрөө, энгийн үнэн жүжиглэлт хахаж, цацсан хөрөнгө мөнгөтэй ч хамгийн увайгүй нэгний дүрийг  үзэн ядмаар болтол яг таг гаргажээ. Хүний нялх үрийг хүчирхийлж, нэгэн гэр бүлийн амьдралыг бүхэлд нь нураан унагачихаад хар амиа хоохойлох гэж мөнгө тарааж буй түүний үйлдлийг, амнаас нь гарч буй “ш..гаад, ш..цгаая” гэх жихүүдэс төрөм бохир, муухай үгсээр шигтгэж дүрийг тодотгосон нь үнэнээс нэг их хол зөрсөнгүй.  Хэвлэлийнхэнд ярилцлага өгчихөөд "Сая юу юу гээд ш..чихавдаа би одоо" гэдэг үг бүр яг буусан...Хүчингийн хэрэгт нэр холбогдсон улстөрчид, бизнесмэнүүд асуудлыг ингэж л шийддэг байх нь гэх бодол төрж суулаа.

 

 

Хүчирхийлүүлсэн охин амиа хорлох үйлдэл хоёр ч удаа хийж байгаа юм. Үүний шалтгаан нь түүнийг хэвлэл мэдээлэл, сошиал хуудсуудаар өмнө нь бэлгийн харилцаанд орж байсан, бэлгийн замын өвчтэй, бүр түүнийг эцэг нь хүчирхийлсэн гэх зэрэг худал мэдээлэл цацагдсан. Энэ киноны бас нэг хэлэх гэсэн чухаг санаа нь энэ байв. Хүний амьдралын энхрий, нандин бүхэн рүү таних танихгүй хүмүүс хошуу дүрж, мэддэг юм шиг, харсан юм шиг, хажууд нь байсан мэтээр олон нийтэд мэдээлж, түүнийг нь хэсэг бүлэг хүмүүс цааш нь дамжуулан хуваалцаж кайф авдаг байдал хэрээс хэтэрч буйг дугарах гэж хичээжээ. Гэхдээ энэ санааг илэрхийлж буй хэсэг дээр өмгөөлөгч, хохирогч охины аав хоёрын яриа нэг л эвлэж өгсөнгүй. Гол дүрийн жүжигчин СТА, Г.Эрдэнэбилэгийн “Манжийн дарлалд байхдаа ч манайхан ийм харалган байгаагүй” гэдэг үг үнэндээ энэ санааг бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй. Хэт үнэнээс хол, хий хоосон  сонсогдсон. Гэхдээ түүний жүжиглэлт монголын сүүл үеийн кино урлаг дахь хэт хэтрүүлэгтэй, драмлаг жүжиглэлтийн хэнээнээс ангид байсанд талархууштай.

 

Дараагийн нэг сонирхолтой зүйл нь кино зураг авалтын ихэнхи хэсгийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх танхимд авсан байв. Кино уран бүтээлчид Монголын шүүх засаглалыг хэрхэн харуулсан бол гэдэг сонихон санагдаж байсан. Нэг их харлуулсан бас хий хоосон хөөрөгдсөн зүйл ч ажиглагдсангүй. Алтан дунджаар аль аль талыг нь хөнгөхөн илэрхийлжээ. Шүүх танхимд кино зураг авах нь бүү хэл энгийн иргэн нэвтрэхэд ч ихээхэн шат дамжлага, тусгай зөвшөөрөл авч байж босгыг нь алхдаг. Харин энэ киноны уран бүтээлчид шүүх танхимд зураг авсан, хэдий кино ч гэлээ тэнд хүн амины хэрэг гарч буйг дүрслэсэн нь бүр ч сүрдэм байв. Ихээхэн хөдөлмөр зарцуулсан бүтээл болох нь үүнээс харагдсан.

 

 

Бүтэлгүй дурлал, азгүй тэнэг сайхан амьдардагийг харуулах, эсвэл шаардлагатай үед тэнгэрээс мөнгө унаж болно гэх зэрэг нэвт гарсан санаа үгүй, утга ойлгомжгүй киног үзсээр уйдаж байв. Харин энэ удаад хэлэх гэсэн санаа нь нэвт ханхалсан, үнэнд илүү ойр кино үзэж, кино танхимаас гарч ирээд хүчирхийлэл гэдэг зүйлийг хэрхэн багасгах, бүр байхгүй болгох вэ гэдэгт санаа, чилээлээ. Эцэст нь баялаг өгүүлэмжтэй кино болжээ гэж дүгнэв. Харин киноны ЯЛАГЧ нь бас ЯЛЛАГЧ нь хэн байв гэдэгт хариулж чадсангүй.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ghdee l odoogiin niigemd bga zvil gdgiig bodoh heregtei shvv!!!
2018-05-05
wwwwwwerguu:
erguu atsnuud oor sedeb bhgui chaavaas da yalnguua ebi bilee ter ats bas nairuuldag uhaantai yumuu 10 jild nusa goojuulsan yum l bsan dag
2018-05-05
https://matveychev-oleg.livejournal.com/4861212.html
2018-05-05
https://matveychev-oleg.livejournal.com/4861212.html
2018-05-05
https://matveychev-oleg.livejournal.com/4861212.html
2018-05-05
юун тэнэг улстөржүүлдэг юм. анхаарал татаж, ашиг хонжоо олохын тулд бодит байдлыг гуйвуулж, нийгэмд буруу сэтгэдэл төрүүлсэн кино хийж болохгүй
2018-05-05
Ene bolson gd baigaa zuil n shal hudlaa tuuh shdee. Orsiin site-uudaar hden jil yawj baigaa hudal medeelel. Hezee iim shuuh hural ntr bolj baigaagui. Fake medeegeer kino hurtel hiichih yumdaa.
2018-05-05
https://matveychev-oleg.livejournal.com/4861212.html
Ene bolson gd baigaa zuil n shal hudlaa tuuh shdee. Orsiin site-uudaar hden jil yawj baigaa hudal medeelel. Hezee iim shuuh hural ntr bolj baigaagui. Fake medeegeer kino hurtel hiichih yumdaa.
2018-05-05
https://matveychev-oleg.livejournal.com/4861212.html
Shal hudlaa tuuh:
Ene bolson gd baigaa zuil n shal hudlaa tuuh shdee. Orsiin site-uudaar hden jil yawj baigaa hudal medeelel. Hezee iim shuuh hural ntr bolj baigaagui. Fake medeegeer kino hurtel hiichih yumdaa.
2018-05-05
Ghdee l odoogiin niigemd bga zvil gdgiig bodoh heregtei shvv!!!
https://matveychev-oleg.livejournal.com/4861212.html
Bi aaw hun.uuniig unshij suuhdaa 9hon sartai untaj bui ohinoo tewerch blaa ohinoo harj unerlej ulam l hairlah setgel torj alham ch holdoj bolohguig oilgoloo bid hend itgej amidrah we
2018-05-05
zochin:
Mongold chuul ,chuuch, prokuror tsagdaa yagaad chuul juram barj ajilladaggui um be? ,ter Nymdorj, Lundeejanchan,Monchorgil ta nar mergejliin chuulchid bizdee, yagaad mongold chuul uilchildeggui um?.
2018-05-05
Tsagdaa prokuror shuuh bugdiig ni soli erunhiilugchuu
2018-05-05