Ариана Гранде: Фэнүүд минь харамсалтайгаар амиа алдсанд одоо хүртэл харамсдаг

Америкийн поп дуучин Ариана Гранде өчигдөр “Jimmy Fallon” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Английн Манчестер хотын “Манчестер Арена” цэнгэлдэхэд болж байсан таны Аюултай бүсгүй” тоглолтын үеэр террорист халдлага болсон. Энэхүү аймшигтай үйл явдал тохиогоод хэдийнээ нэг жилийг ардаа өнгөрөөжээ?
-Би одоо хүртэл харамсдаг. Тэр өдрийг эргэн дурсахаас ч айж байна. Миний амьдралд тохиолдсон хамгийн аймшигтай үйл явдал.
-Халдлагаар 22 хүн амиа алдсан.
Дууг минь сонсох бас дэмжихээр ирсэн шүтэн бишрэгчид минь амь насаараа хохирсон. Тэд амиа алдсанд одоо хүртэл харамсдаг. Би хэзээ ч та бүхнийг мартахгүй. Миний дуулсан дуу бүхэн та бүхэнд зориулагдсан байх болно. Хамгаалж чадаагүйд минь уучлаарай. Мөн 60 гаруй хүн бэртсэн. Бид заримтай нь холбоотой байж, боломжтой үедээ утсаар ярьдаг.
-Энэхүү аймшигт үйл явдлын дараа холливуудын олон уран бүтээлчид нэгдэж, ая дуугаа өргөсөн.
Цэнгэлдэхэд болсон үйл явдлын дараа би үнэхээр айсан бас ганцаардсан. Хэдий миний хажууд олон хүн байсан ч би ганцаардсаар байсан. Шүтэн бишрэгчдийнхээ өмнө буруу зүйл хийсэн мэт санагдсан. Гэхдээ найзууд минь намайг дэмжиж, хэнээс ч айхгүйгээр гар гараасаа хөтлөлцөн хамгийн чангаараа дуулцгаасан. Энэхүү халуун уур амьсгал намайг дахин хүчирхэгжүүлсэн.
-Халдлагаас хойш би чамайг бараг хараагүй. Чи гадуур гарахаа ч больсон. Энэ талаар?
-Би тэрхүү аймшигт өдрөөс хойш ганц ч хэвлэлд ярилцлага өгөөгүй. Ямар ч шоунд оролцоогүй. Надад их хэцүү байсан. Өөрийгөө энэ бүхнээс чөлөөлөх амаргүй байлаа. Би одоо хүртэл гашуудсаар байгаа.
-Би чамайг үнэхээр зоригтой гэж боддог. Чи эргэн Манчестер хотноо очиж, дахин тоглолтоо хийсэн. Чи шүтэн бишрэгчддээ хандан “Биднийг хэн ч айлгаж чадахгүй. Бид энд байна” хэмээн хэлсэн.
-Миний зориг тэвчээр олон хүнийг айдсаар чөлөөлсөн гэдэгт итгэдэг. Миний зориг тэвчээрийг өндрөөр үнэлсэнд талархлаа.
-Чи саяхан “No Tears Left To Cry” дуугаа гаргасан. Энэ дуу бараг жилийн дараа мэндэлж байгаа биз дээ?
-Тийм ээ. Би дууны үгийг нь өөрөө бичсэн. Зүгээр л халдлагын дараах сэтгэгдлээ бичсэн. Би хүчирхэг, шүтэн бишрэгчдээ мартаагүй гэдгээ батлахыг хүссэн учир өнөөдөр энд ирсэн.
-Чиний зоригийг үнэлж байна.
-Би зэвсэг бариад тэмцэж чадахгүй. Би зөвхөн дуу хоолойгоороо шударга бус зүйлтэй тэмцэж чадна. Миний бас таны дуу хоолой тэдний зоригийг мохоон гэдэгт итгэлтэй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ