Г.Эрдэнэбилэг: Хүн бүр “сэтгүүлч” болчихож

Г.Эрдэнэбилэг: Хүн бүр “сэтгүүлч” болчихож

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” уран сайхны кино энэ сарын 2-ноос бүх кино театруудаар гарч эхлэх гэж байна. Киноны уран бүтээлчид өнөөдөр /2018.05.01/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ОХУ-д хоёр жилийн өмнө буюу 2016 онд 14 настай охиныг хүчирхийлсэн гаж донтон балмад эрд шүүх хөнгөн ял оноож тавхан жилийн тэнсэн харгалзах ял өгсөн. Улмаар охины эцэг Андрей Каравайкин нь хүчирхийлсэн этгээдийг хөнөөхөөр  шүүхийн танхимд гар хийцийн гурван хутга гарган гэмт хэрэгтэн рүү шидэж, цагдаа нар хариу үйлдэл хийж амжаагүй байтал  хоёр хутга хэрэгтний зүрхэн тус газарт онож, гурав дахь хутга төвөнхийг нь оносон. Улмаар хэрэгтэн нас барж, өшөө авагч эцгийг цагдаа нар тэр дор нь баривчилсан. Каравайкин эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн байдаг. 

 

Үрийнхээ төлөө ийм үйлдэл хийсэн энэ эцгийн бодит явдлаас сэдэвлэн “Яллагч” уран сайхны киног бүтээжээ. Киноны үйл явдлаас товч танилцуулбал БНСУ-д 10 жил “хараар” ажилласан Галт хайртай эхнэр охиндоо яарсаар эх орондоо ирж, онгоцны буудал дээр буухад түүнийг сэргэлэн, цовоо охин нь биш уйлсан, цөхөрсөн эхнэр нь ганцаар угтаж буйгаар кино эхлэх аж. Киноны үйл явдал цааш өнөөгийн нийгмийн бүхий л муу муухай, шударга бус бүхний өмнө хүчин мөхөсдсөн эцэг хүн бүгдийг өөрийнхөөрөө шийдэж, охиныг нь хүчирхийлсэн этгээдийг шийтгэж буйгаар үргэлжлэх юм байна.

 

“Яллагч” уран сайхны киног найруулагч, УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Эрдэнэбилэг, Б.Баатар нар хамтран бүтээсэн бөгөөд энэхүү кино нь найруулагч Г.Эрдэнэбилэгийн гурав дахь бүтээл юм. Тэрбээр “Өнөөдөр эцэг, эх нь хүний газарт ажиллаж, ард нь тэднийгээ үгүйлэн, санаж, хамгаалах хүнгүй хичнээн хүүхэд хайраар дутаж өсч байгаа бол. Манжийн дарлалд байхдаа ч манайхан ийм харалган байгаагүй. Бид киногоороо нийгэмд хамгийн их тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн. Хэдийгээр ОХУ-д болсон бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн ч хүчирхийлэл, хүүхэд алга боллоо гэх зэрэг асуудал дэлхий нийтийн тулгамдсан, шийдэж чадахгүй байгаа асуудал. Тиймээс би энэхүү сэдвийг барьж авч уран бүтээлч хүний үүргээ гүйцэтгэлээ” гэсэн юм.

 

Мөн тэрбээр “Хүчирхийлэл үйлдэгдэхэд ихээхэн нөлөөлж буй нэг хүчин зүйл нь “сошиал”. Учир нь намайг бага байхад бид ердөө хоёрхон телевизийн суваг л үзэж өссөн. Түүгээр л мэдээлэл хүлээж авдаг байсан. Харин өнөөгийн нийгэмд мэдээлэл хүлээн авах маш олон суваг, интернэт, цахим сүлжээ байна. Хүн бүр гар утастай. Түүгээрээ хаана, юу болж байна бүгдийг зураг, бичлэг болгон хадгалаад олон нийтэд цацна. Хүн бүр “сэтгүүлч” болчихсон. Тухайн зураг, бичлэг нь олон нийтэд үр өгөөжтэй, эсхүл бүр түгээж болох болохгүй нь огт хамаагүй цацаж, дэлгэж байгаа нь буруу юм. Үндсэндээ сошиал ертөнц хүмүүсийн тархийг угааж байна” гэв.

 

Харин найруулагч Б.Баатар “Киног маань үзсэн хүмүүс гарч ирсэн даруйдаа охин руугаа залгаад, хаана юу хийж байгааг нь асуугаасай л гэж хүсч байна. Киногоор дамжуулан хэлэх гэсэн санаа үр хүүхдээсээ анхаарлаа алхам ч бүү салгаасай гэдгийг л ойлгоосой гэж зорьсон” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Яллагч” киноны эсрэг дүрд УДЭТ-ийн жүжигчин,СТА С.Болд-Эрдэнэ тогложээ. Тэрбээр гаднаа сайн хүн мэт харагдах ч үнэндээ мөнгөөр бүхнийг шийддэг баян бизнесмэн аж. Түүнийг эсрэг дүрд сонгосон талаараа найруулагч Г.Эрдэнэбилэг “Бид хоёр гар нийлдэг. Түүнтэй ойлголцоход амар байдаг юм. Тэрээр ихэнхидээ эерэг дүрд тоглодог бол энэ удаад үзэгчид түүнтэй эсрэг дүрээр уулзана” гэв.

 

Харин киноны гол дүр болох Сүүнтэргэл охины дүрд УДБЭТ-ын гоцлол балтетчин Г.Маргад-Эрдэнэ тоглосон бол туслах дүрүүдэд жүжигчин Ц.Алдармаа, О.Оюун, Д.Мөнхзул, Ш.Доржсүрэн нарын жүжигчин дүр бүтээсэн байна. Киноны нээлтийн арга хэмжээ энэ сарын 3-нд “Corporate Convention Center”-т 19.00 цагт  болно.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

.:
Ажилтнаа хүчинддэг Р.. гэх компанитай адгийн шаар бас байна
2018-05-01
Zochin:
Ardchilaliin byanaar heden nuhduud bayjij ard tumen huvhairch, ur huuhed ger buliin buleen dulaan hariltsaa ugui bolj bna. Etseg ehchuud ur huuhdiihee umnu huleesen uurgee ner turtei bieluulj chadahaa baisan bna. Gadniihan shig ger buliin hariltsaa hundii huiten bie bienee hairlah hair ugui bolson tsagt mash heregtei kino hiisen bna. Uran buteelchiddee amjilt husie e.
2018-05-01
Irgen:
Yag zuv. Manaihan mungunuus uur yum bodohoo baisan. Yu ch medehgui balchir urs mini hyalh biedee ahadsan zovlon uurch bna. Tedend haluun dulaan eej aaviin hair maash ih heregtei bna. Ur huuhed maash ih unchirch bna. Eej aavuud uursdiiguu l bodoj amidardag bolson bna. Mongolchuud oyunii asar uh hoosrold orood bna. Gadniihniig sohroor duurain uursdiin unet uv soyoloo ulandaa gishgesen ard tumen bolloo.
2018-05-01
яааг хөөрхөн кином шиг бн да
2018-05-01