Укагийн багийн найман оролцогч өнөөдөр дуулна

Укагийн багийн найман оролцогч өнөөдөр дуулна

“Монгол HD” телевизээс зохион байгуулж буй “Voice” шоуны хоёрдугаар шат болох шилдэг 32 оролцогчийн тоглолт өнөөдөр /2018.04.28/ уг телевизээр цацагдана.

 

 

Өнөөдөр шүүгч, дасгалжуулагч Укагийн багийн шилдэг оролцогчдын “Live show” эхэлнэ. Харин маргааш буюу энэ сарын 29-нд шүүгч, дасгалжуулагч дуучин Болдын багт шалгарч үлдсэн оролцогчдын шоу тоглолт болох юм байна.

 

Багийн найман оролцогч ээлжлэн дуулна. Тэдгээрээс хоёр оролцогчыг шүүгч, дасгалжуулагч нь сонгох бол харин дахин хоёр оролцогчыг үзэгчдийн саналаар сонгох аж.

 

Үзэгчдээс хамгийн олон санал авч чадсан хоёр оролцогч дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болох юм байна. Нэвтрүүлэг 19.30 цагт эхэлнэ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochuin:
хэн үлдсэн бэ,
2018-04-30
Д.Алтанцэцэг:
Бүгдээрээ авьяастай мундаг байлаа. Залуус маань сайхан байна аа.Оргил хүү шалгараагүй нь харамсалтай.Тэр оролцогч арай илүү байх шиг санагдсан.Нэг л онцгой байсан юм сан.
2018-04-29
Ёоо ёо! Ёстой гонгинож огч бна аа. Унтуулах гээд байгаа юм уу хаашаа юм.
2018-04-28