Жэйсон Стэтхэмийн дурлалт бүсгүй 31 нас хүрлээ

Жэйсон Стэтхэмийн дурлалт бүсгүй 31 нас хүрлээ

Холливуудын нэрт жүжигчин Жэйсон Стэтхэмийн сүйт бүсгүй, “Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр Рози Хантингтоны төрсөн өдөр өнөөдөр тохиож буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр 31 нас хүрч буй бөгөөд төрсөн өдрөө Лос Анжелес хотын эрэг дээр гэр бүлийнхээ хамтаар тэмдэглэн өнгөрүүлжээ.

 

Рози инстаграм хуудастаа есөн сартай Жак хүүгийнхээ хамтаар авахуулсан зургаа нийтлээд Шилдэг төрсөн өдөр” хэмээн бичсэн байна.

 

Уг зургийг Жэйсон Стэтхэм авчээ. Хос өнгөрсөн 2016 оны есдүгээр сард сүй тавьцгаасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ