Ашерийн гэрээс 820 сая долларын үнэт эдлэл, бэлэн мөнгө хулгайлжээ

Америкийн уран бүтээлч Ашерийн Лос Анжелес дахь гэрт нь хулгай орсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Дуучин эр уг байшингаа 2012 онд 4.2 сая ам.доллароор худалдан авсан бөгөөд өндөр харуул хамгаалалттай аж.
Хулгайчид хяналтын камерыг эвдэлж, байшинд нэвтэрсэн аж.
Дуучны гэрээс хулгайчид ойролцоогоор 820 сая ам.долларын үнэтэй үнэт эдлэл, бэлэн мөнгө болон бусад зүйлсийг хулгайлсан гэнэ.
“Хяналтын камеруудыг эвдэлсэн учир хулгайчдыг илрүүлэх ажил нилээн удаашралтай байж болзошгүй” хэмээн Цагдаагийн газраас уламжлав.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ