Робби Уильямс өөрийнхөө хөргийг шивүүлжээ

Робби Уильямс өөрийнхөө хөргийг шивүүлжээ

Британийн нэрт дуучин Робби Уильямс шинэхэн шивээстэй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өөрийнхөө хөргийг цээжин хэсэгтээ шивүүлсэн байна. Шинэхэн шивээснийхээ зургаа 1.1 сая дагагчтай инстаграм хуудастаа байршуулаад “Энэ залуу энд үргэлж инээмсэглэж байх болно” хэмээн бичжээ.

 

Хар, цагаан өнгийн уг шивээс харамсалтай нь дуучны фэнүүдэд нь тийм ч их таалагдаагүй байна.  Нэгэн болжмор “Энэ шивээс түүнтэй огт адилхан биш байна. Тэр яг л өөрийгөө тахин шүтэж байгаа мэт” хэмээн твиттертээ жиргэжээ.  

 

Дуучин эр биедээ 20 гаруй шивээстэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ