Кончита Вурст “ДОХ”-ын халдвар тээгч гэдгээ зарлав

2014 онд зохион байгуулагдсан 59 дэх удаагийн “Eurovision” дууны тэмцээний ялагч Австрийн дуучин Кончита Вурст ХДХВ-ийн халдвар тээгч гэдгээ нийтэд мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.
Тэрбээр хэдэн жилийн өмнөөс тууштай эмчилгээ хийлгэж буй гэнэ.
“Сахалтай эмэгтэй” хэмээн олон улсад алдаршсан тэрбээр дээрх мэдээллийг олон нийтээс нууцалж байсан ч экс найз залуу нь нууцыг нь задруулна хэмээн эртнээс заналхийлэх болжээ.
Өдгөө 29 настай Вурст “Миний хувийн амьдралд хэн ч хөндлөнгөөс оролцож чадахгүй” хэмээн мэдэгдээд “Энэ нууцаа ингэж нийтэд дэлгэх бодолгүй явсан. Харамсалтай нь экс найз залуу минь миний нууцыг нийтэд дэлгэх болно хэмээн заналхийлэх болсон. Би хэн нэгний сүрдүүлгэд автахыг хүсээгүй учир та бүхэнд нууцаа дэлгэлээ. Би тууштай эмчилгээ хийлгэж, вирусын халдварыг дарангуйлж чадсан. Ирээдүйд надтай олон зүйл тохиолдох байх. Би бүх зүйлтэй нүүр тулахдаа бэлэн байна” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ