Э.Ганбилэг: Тэмцээн дууссан ч урлагийн зам минь зогсохгүй

“Монгол HD” телевизээс зохион байгуулж буй “Voice” шоуны хоёрдугаар шат болох “The Battle” үе өрсөлдөөнтэй үргэлжилж байна.
Өчигдрийн /2018.04.16/ дугаарт “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын багийн оролцогч Э.Ганбилэг, Д.Бямбахишиг нар хамтран дуулж, оролцогч Д.Бямбахишиг тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болж, Э.Ганбилэг тэмцээнийг дуусгасан. Дуучин Д.Болдын энэхүү шийдвэр олны шүүмжлэл дагууллаа. Э.Ганбилэг илүү дуулсан байтал Д.Болд буруу сонголт хийлээ гэдэг шүүмжийг олон нийт хэлж байна.
Оролцогч Э.Ганбилэг “Энэ тэмцээнд цаашаа явах зам минь төгссөн ч урлаг хөөх зам минь зогсохгүй.Дэмжиж урам хайрласан бүх хүнд баярлалаа. Бямбахишиг маань маш мундаг охин. Сайн дуулсан болохоор би бас хичээж сайн дуулсан гэж боддог шүү” гэж цахим хуудсандаа нийтэлжээ.
Оролцогч Э.Ганбилэг, Д.Бямбахишиг нар “Beatles” хамтлагийн “Don't let me down" дууг хамтран дуулсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ