Малчны дуучин хэрхэн өөрчлөгдөв

Монголчууд нэн ялангуяа малчин түмэнд “Малчны дуучин” гэдгээрээ хэдийнээ танигдаж тэдний хайртай дуучин болсон Ч.Алтантүлхүүр өөрийн имидж, дүр төрх, уран бүтээлээ өөрчилсөн томоохон алхам хийлээ. Монгол бүсгүй, Дархан бэр, Малчин бүсгүй зэрэг дуунуудыг дуулдаг байсан дуучин одоо сонгодог, поп жанрын дуунуудыг дуулж рок попынхонтой нэгэн тогоонд оров бололтой. Уран бүтээлдээ эрс өөрчлөлт хийсэн тэрээр тун удахгуй 04-р сарын 25-нд өөрийн бие даасан 3 дах тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Миний тоглолт гайхамшигтай байх болно гэж бардам амласан бүсгүйн хэрхэн өөрчлөгдсөнийг очиж харах л үлдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ