Харри хуримандаа Обамагийн гэр бүлийг УРЬСАНГҮЙ

Их Британийн ханхүү Харри, холливуудын уран бүтээлч Меган Маркл нар ирэх тавдугаар сарын 19-нд хуримаа хийх билээ.
Тэгвэл Харритай найрсаг харилцаатай байдаг АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама, түүний гэргий Мишель Обама нар хуримын ёслолд оролцохгүй хэмээн Хатан хааны ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.
Хос хуримын ёслолдоо гэр бүл болон найз нөхдөө оролцуулахаар болсон учир ханхүүтэй сайн харилцаатай байдаг дэлхийн орон орны эрхмүүд түүний хуриманд оролцох боломжгүй болсон гэв.
“Харри хэдийгээр хуримын ёслолдоо Обамагийн гэр бүлийн уриагүй ч ойрын хугацаанд сүйт бүсгүйн хамтаар Обаматай уулзахаар төлөвлөж” буй талаар хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ