Брэд, Жолигоос салаад л найз бүсгүйтэй болжээ

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт найз бүсгүйтэй болоод хэдийнээ хагас жил болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Саяхнаас шар хэвлэлүүд жүжигчин эрийг сүүлийн үед АНУ-Израйль гаралтай, архитектур мэргэжилтэй Нэри Оксмэн гэгчтэй байнга хамт байх болсон талаар мэдээлэх болсон юм.
Брэдийн менежер “Тэд зөвхөн ажил хэргийн холбоотой” гэж ярьж байв.
Тэгвэл тэд үерхээд хэдийн зургаан сар болж, сүүлийн хэдэн сар хамт амьдрах болжээ. Брэд жил хагасын өмнө эхнэр Анжелина Жоли болон зургаан хүүхдээсээ тусдаа амьдрах болсон юм.
Нэгэн эх сурвалж “Брэд, Жолигоос салаад удалгүй архитектур бүсгүйтэй холбоо тогтоосон гэв Тэд удахгүй албан ёсоор салахаар болсон бөгөөд хүүхдүүдийг асран хамгаалах эрхийг Жоли авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ