ВИДЕО: С.Гантогоо-Над шиг мэдэр

“Боловсрол” суваг телевизээс зохион байгуулсан “Яг түүн шиг” шоуны оролцогч дуучин С.Гантогоо өөрийн бие даасан шинэ уран бүтээлээ туурвижээ. Түүний “Над шиг мэдэр” шинэ уран бүтээл энэ сарын 6-нд олон нийтийн хүртээл болов.
С.Гантогоо нь БНСУ-д ажиллаж, амьдрах хугацаандаа “Монтант” /Multicultural Transnational Chorus/ урлагийн байгууллагын дуучин болсон төдийгүй “Хорвоогийн төгсгөлөөс” хэмээх бие даасан уран бүтээлээ гаргаж байсан. Түүний анхны уран бүтээл болох энэхүү дуу нь БНСУ-ын нэр хүндтэй чартуудын нэг болох “M net” чартыг тэргүүлж байв.
Тэрбээр өдгөө Монголдоо уран бүтээл туурвиж буй бөгөөд “Монгол контент” группын дуучнаар ажиллаж байна. Түүний бие даасан хоёр дахь уран бүтээл болох “Над шиг мэдэр” (Feel It Like Me) дууг сонирхуулж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ