"Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ" дууны шинэ хувилбар

Чоно хамтлаг энэ сарын 20-нд Crocus Event Hall-д тоглолтоо хийхээр тов зарлалаа. Тоглолтоо угтан МУГЖ Д.Отгонбаярын ая, МУСГЗ Ш.Гүрбазарын шүлэг Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ? дууныхаа шинэчилсэн хувилбарыг цацлаа. Тус дууг Чоно хамтлагийн Д.Дэрмээ, "Хурд"-ыг Д.Төмөрцог, дуучин Б.Баярцэцэг нар хамтран дуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ