Брэдийг архитектур бүсгүйтэй холбов

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питтийг болзох болсон хэмээн шар хэвлэлүүд мэдээлж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Жүжигчин эрийг Америк-Израйль гаралтай архитектур мэргэжилтэй Нэри Оксмэн гэгчтэй сүүлийн үед байнга шахуу хамт байдаг болсон талаар эх сурвалжууд өгүүлжээ.
Харин Брэдийн менежер хэвлэлээр цацагдсан уг мэдээллийг үгүйсгээд “Тэд шинэ төсөл дээр хамтран ажиллаж байгаа. Тиймээс сүүлийн байнга уулзах болсон. Энэ бол болзоо бус ажил хэрэг” гэж мэдэгдсэн байна.
Харин олон нийт тэднийг “ажлын хамтрагчдаас хайртай хосууд болох магадлал өндөр” гэлцгээв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ