Дуучин С.Гантогоогийн шинэ уран бүтээл маргааш цацагдана


“Боловсрол” суваг телевизээс зохион байгуулсан “Яг түүн шиг” шоуны оролцогч дуучин С.Гантогоо өөрийн бие даасан шинэ уран бүтээлээ туурвижээ. Уг дуугаа маргааш буюу энэ сарын 6-нд олон нийтэд цацах аж.
С.Гантогоо нь БНСУ-д ажиллаж, амьдрах хугацаандаа “Монтант” /Multicultural Transnational Chorus/ урлагийн байгууллагын дуучин болсон төдийгүй “Хорвоогийн төгсгөлөөс” хэмээх бие даасан уран бүтээлээ гаргаж байсан. Түүний анхны уран бүтээл болох энэхүү дуу нь БНСУ-ын нэр хүндтэй чартуудын нэг болох “M net” чартыг тэргүүлж байв.
Тэрбээр өдгөө Монголдоо уран бүтээл туурвиж буй бөгөөд “Монгол контент” группын дуучнаар ажиллаж байна. Түүний бие даасан хоёр дахь уран бүтээл болох “Над шиг мэдэр” (Feel It Like Me) дуу нь маргаашнаас цацагдаж эхлэх юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ