Клунигийн эдлэн үерт автжээ

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн Британийн Беркшир мужийн Сонник тосгонд байрших эдлэн үерт авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тус бүсэд олон өдрийн турш тасралтгүй бороо орж, ийнхүү иргэд болон аж ахуй эрхлэгчид хохирол амсаад байна.
Жүжигчин эр эхнэр Амалийн хамтаар 2014 онд унтлагын есөн өрөөтэй тансаг эдлэнг худалдан авсан бөгөөд өдгөө хоёр хүүхдийнхээ хамтаар аж төрж буй юм.
Уг эдлэнгийн усан үзмийн талбай болон байшинтай залгаа агуулах үерт автжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ