Энистон нөхрөөсөө салжээ

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Энистон нөхөр Жастин Теругаас салахаар болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.thesun.co.uk” сайт мэдээллээ.
Тэд 2011 оноос болзож, 2012 онд сүй тавьцгааж 2015 оны дөрөвдүгээр сард хуримаа хийсэн юм.
Энистон өчигдөр “Найзууд” цувралд хамтран тоглосон дотны найз Кортни Кокстой Нью Йорк хотноо уулзах үеэрээ сүйн бөгжгүй байжээ.
Теру, Энистон нар шинэ он хүртэл хамтдаа байсан бөгөөд өнгөрсөн сараас харилцаа нь муудаж, улмаар тусдаа амьдрах болсон гэнэ.
Энистоны хэвлэлийн төлөөлөгч “Аль алинд нь хугацаа хэрэгтэй” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ