Бүх музей үнэ төлбөргүй үйлчилж байна


Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй бүх музей өнөөдрөөс /2018.03.01/ иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
БСШУС-ын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар болсон.
Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ сарын 1-8-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Үнэгүй үйлчлэх 11 музей:
1. Төрийн түүхийн музей:
- Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1
2. Байгалийн түүхийн музей
- Хаяг: Сүхбаатар дүүрэг. Засгийн газрын ордны баруун хойно
3. Богд хааны ордон музей
- Хаяг: Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд
4. Үлэг гүрвэлийн төв музей
- Хаяг: Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей
Үлэг гүрвэлийн төв музей
5. Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
- Хаяг: Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай
6. Монгол цэргийн музей
- Хаяг: Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд
7. Монголын үндэсний музей
- Хаяг: Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд
8. Театрын музей
- Хаяг: Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд
9. Чойжин ламын сүм музей
- Хаяг: Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд
10. Улаанбаатар хотын түүхийн музей
- Хаяг: Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд
11. Монголын Уран зургийн галерей
- Хаяг: Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн та
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ