Жэйми Фокс: Кейти Холмс надтай байхдаа хэзээ ч гуниглахгүй

Холливуудын нэрт жүжигчин Жэйми Фокс “ELLEN” шоунд оролцож, уран бүтээл болон хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьжээ. Энэхүү сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Жүжигчин эр домогт блюз хөгжимчин Рэй Чарльзийн намтраас сэдэвлэсэн “Рэй” киноны гол дүрээр 2005 онд “Оскар”-ын “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын эзэн болсон юм.
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Гайхалтай харагдаж байна.
-Үнэхээр жаргалтай өдөр байна. Олон хүн аз жаргал түгээхийг хүсч байна. Тиймээс энэхүү шоуг минь үзээрэй. Мартагдашгүй өдрийн төлөө.
-Би шоундаа сүүлийн үед олны анхаарлыг татаж буй эрхмүүдийг оролцуулахыг хүсдэг. Зочдоо зөв сонгодог минь энэхүү шоуг алдартай болгодог гол шалтгаан гэж боддог. Тиймээс өнөөдөр ч гэсэн би зөв зочноо урьсан гэдэгтээ итгэж байна?
-Таны итгэлийг алдахгүй байхыг их хичээж байна. Сайн болон муугаараа олны танил болохоосоо илүү хийж буй ажлаараа бусдын анхаарлыг татах туйлын сонирхолтой нэгэн. Би сайн залуу биш. Гэхдээ сайн болохыг үргэлж хичээдэг. Амжилтад хүрэх гэж их хичээсэн. Хичээл зүтгэлийг минь бурхан харж үзсэн гэж боддог. /инээв/
-Миний бодлоор чи сайн залуу. Надад чиний сайн талууд л харагдаж байна. Тиймээс санаа зовох хэрэггүй. Чи бол сайн залуу?
-Баярлалаа. Энэ онд сонссон хамгийн гайхалтай үгс байлаа. Таны хэлсэн үг миний жигүүрийг улам хүчирхэг болгож байх шиг байна.
-Нүдэнд үл харагдах жигүүрээрээ хэр өндөрт нисэхийг хүсч байна?
-Мэдэхгүй ээ. Тэр өндөрлөгийн жигүүр харагдахгүй байна. /инээв/ Би өөрөө ч мэдэлгүй эцэс төгсгөлгүй өндөрлөгт гарахыг хүсэх болсон. Тэр оргил хаана хүрэхийг зөвхөн бурхан мэдэх л байх.
-Хэтэрхий өндөрт ниссэн зарим алдартнууд газарт хүчтэй унах нь элбэг. Энэ талаар бодож үзсэн үү?
-Би энэ талаар огт боддоггүй.
-Надад оддын хувийн амьдрал их таалагддаг. Би та бүхний талаар гүүглээс үргэлж хайж, юу хийж байгаа чинь судлах их дуртай?
-Та чинь биднээс дутахааргүй алдартай биз дээ. /инээв/ Эллен интернэтийн ард суугаад өөрийнхөө мэдээллийг шалгаад суудаг бололтой. Баригдлаа шүү.
-“Оскар”-ын шагналтай жүжигчний хажууд өөрийгөө алдартай гэж ярихаас ичиж байна.
-2005 онд алтан хүнийг хүртснээр миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Миний зэрэглэл дээшилсэн. /инээв/
-Кейти Холмс та хоёрын романс хэдийнэ ил болсон.
-Тийм ээ. Нууцлахыг их хүссэн юмсан.
-Алдартай хүн хэзээ ч хувийн амьдралаа нууцалж чадахгүй. Чи нуусан ч хүмүүс олоод л мэднэ.
-Тийм бололтой.
-Та хоёр харилцаагаа их олон жил нууцалсан. Баригдах хүртлээ нууцалсаар л байсан. Ер нь хайрын харилцаагаа нууцлах ямар хэрэг байна. Нэгэнт л ил болчихоод байхад?
-Мэдэхгүй юм даа. Хаа хүрэхээ мэдэхгүй ч нууцлахыг хүссэн. Нууц байдал аль алинд минь таалагдсан учир үргэлжилсээр л байсан.
-Том бол таны найз. Гэтэл та экс эхнэртэй нь болзож байна?
-Ямар ч хяналтгүй харилцааг хайрын харилцаа гэнэ. Хайранд ямар ч шалтаг, шалтгаан гэж үгүй. Эхнэртэй, нөхөртэй, салсан эсвэл хүүхэдтэй байсан ч чи дурласан бол энэ бүхэн хайрын харилцаанд саад болохгүй.
-Кейтигийн талаар?
-Кейти Холмс надтай байхдаа хэзээ ч гуниглахгүй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ